Дорноговь аймагт сургалт зохион байгуулж ажиллаа

A- A A+
Дорноговь аймагт сургалт зохион байгуулж ажиллаа

Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 08 сарын 29 өдөр Дорноговь аймагт ажиллаа.

 

Тус өдөр Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Дорноговь Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран перинаталь эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал, зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.  

 

Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-үүд Нэгдсэн Эмнэлэг ба Сумын эрүүл мэндийн төвийн эмч нарт “Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт”, “Эмнэлзүй эмгэг судлалын бага хурал зохион байгуулах нь” сэдвүүдээр сургалт зохион байгуулж эмнэлзүй эмгэг судлалын хурлыг чанартай зохион байгуулах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.  

 

Хамтран ажилласан Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Дорноговь аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба