Дархан-Уул аймагт Чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээ хийж ажиллаа

A- A A+
Дархан-Уул аймагт Чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээ хийж ажиллаа

Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Л.Басхүү 2022 оны 09 сарын 29-30 өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаа.

 

Тус өдрүүдэд Дархан-Уул аймгийн эрүүл Мэндийн Газар, Дархан-Уул аймгийн Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран перинаталь эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал, зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган “Эмнэлзүй ба эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдвээр сургалт зохион байгуулж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

Дархан-Уул АНЭ-ийн Эмгэг судлалын тасгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Дархан-Уул аймгийн ЭМГ, Дархан-Уул Аймгийн АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

 

Хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Дархан-Уул Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба