Эмгэг Судлалын Үндэсний Төвд БНСУ-ын зочин профессор Ким Ханкеом айлчилж, эмгэг судлаач эмч нартай уулзалт хийн, сургалт зохион байгууллаа. Тэрээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан урилгаар Монгол улсад богино хугацаагаар айлчлан ирсэн байна. Түүний айлчлалын хүрээнд 2022 оны 10-р сарын 03-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвд зочилж тус төвийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор Г.Уянга-тай Монголын эмгэг судлалын салбарын хөгжил, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах чиглэлээр харилцан санал солилцлоо.
БНСУ-ын Профессор Ким Ханкеом болон ЭСҮТ-ийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор Г.Уянга нар
Эмгэг судлаач эмч нартай уулзалт хийн 1,0 кредиттэй сургалтыг “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГООНЫ ЗАРИМ АСУУДАЛ” нэрийн дор Хавдрын оношилгоонд Иммуногистохимийн шинжилгээний хэрэглээ, зөөлөн эдийн хавдрын оношилгоо сэдвээр лекц уншиж, Монголын эмгэг судлаач эмч нарын эмгэг судлалын тохиолдол хэлэлцүүлэн, зөвлөгөө өгч, хамтарсан харалт хийв.
БНСУ-ын Профессор Ким Ханкеом эмгэг судлаач эмч нарт лекц уншив
Эмч нар тохиолдол хэлэлцүүлж хамтарч харав
Зочин профессор болон ЭСҮТ-ийн захирал, залуу эмч нарын хамт
Тус 1 өдрийн айлчлал нь Монголын нийт эмгэг судлаач эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварт үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт боллоо. Хүрэлцэн ирсэн нийт эмгэг судлаач эмч нартаа талархал илэрхийлэе.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба