“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2022” үзэсгэлэнд оролцлоо

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2022” үзэсгэлэнд оролцлоо

“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төв нь “Телепатологи” глобал буюу зайн оношилгооны шинэ технологийг танилцуулж оролцсон.

Үзэсгэлэнгийн үeэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.