“Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт V дугаар зөвлөгөөн танхим болон цахим хэлбэрээр үргэлжилж зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ийн Хүн амын сан хамртран зохион байгуулсан бөгөөд Эх барих судлал”, “Ураг, нярай судлал”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн анагаах ухаан судлал”, “Анагаахын удам зүй, эрдэм шинжилгээ” зэрэг 4 чиглэлийн салбар хуралдаанаар, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой зөвлөлдлөө.
Зөвлөгөөнд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, ЭСҮТ, амаржих газрууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллага, 21 аймаг 9 дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн болон нярайн эмч нарын төлөөлөл нийт 400 орчим мэргэжилтэн танхимаар болон цахимаар оролцлоо.
Тус зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд ЭСҮТ-ийн Эмгэг, судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү “Эхийн эндэгдлийн эмгэг судлалын оношилгооны асуудалд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж 2022 онд Монгол улсад бүртгэгдсэн эхийн эндэгдлийн тохиолдлуудад хийгдсэн дүгнэлт, анхаарал хандуулах зарим асуудлыг тодруулж хэлэлцүүллээ.
Зөвлөгөөний дүгнэлтэд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангарэл ЭМЯ тусламж үйлчилгээг төвлөрлийг сааруулах, зарим тусламжийг төвлөрсөн байдлаар зохион байгуулах бодлого баримталж байгаа ба Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг төвлөрсөн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа.
Хамтран ажилласан ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Эмгэг, судлалын тусламж, үйлчилгээний алба