2020-2022 “АНАТОМИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
2020-2022 “АНАТОМИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2020-2022 “Анатомийн эмгэг судлал” үндсэн мэргэшлийн төгсөлтийн шалгалтыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирлын 2022 оны А/115 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүнтэй 2022 оны 10 сарын 17-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдэв.

 

Онолын шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-нд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвөөс 10:00-11:30 цагийн хооронд цахимаар авсан бол, Эмгэг судлалын дадлага шалгалтыг Эмгэг судлалын шинжилгээ, амьд ахуйн эд судлал /Биопси/ -ийн шинжилгээ, Тайлан хамгаалалт гэсэн төрлүүдээр зохион байгууллаа.

 

Анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн слайд харалт шалгалт

 

Анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн төгсөлтийн тайлан хамгаалалт

 

2020-2022 оны Анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн сургалтын төгсөгч нар ЭСҮТ-ийн захирал болон шалгалтын комиссын бүрэлдэхүүний хамт

 

Эмгэг судлалын салбарт шинээр орж ирж буй нийт 8 шинэхэн эмгэг судлаач эмч нарынхаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба