Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал 12-р сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Аливаа байгууллагын хувьд он солигдох мөч бол өнгөрсөнөө цэгнэж, ирээдүйгээ төлөвлөж, цаашид анхаарах асуудалдаа төвлөрдөг цаг үе байдаг билээ. Үүний нэг адил энэхүү хурлаар өнгөрч буй оны гүйцэтгэсэн ажлын үр дүн, алдаа оноо, үр бүтээмжтэй ажилласан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсдын ажил бүтээлийн ололт амжилт идэвх зүтгэлийг дүгнэн, ирэх оны зорилго зорилтоо тодорхойлон хуралдлаа.
Мөн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2022 оны шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч, ажилчдыг шалгаруулж, ажил бүтээлийн үр дүнг үнэлэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг баг хамт олных нь зүгээс хүслээ.
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2022 оны шилдгийн шилдгээр:
- Шилдэг эмгэг судлаач эмч - ХЭСТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч М.Пагамдулам
- Шилдэг менежер – Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Должинсүрэн
- Шилдэг судлаач - Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны анатомийн эмгэг судлаач эмч О.Энхээ
- Шилдэг лабораторийн техникч – НХЭСТ-ийн лабораторийн техникч Т.Оюун-Эрдэнэ
- Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн – Молекул генетикийн лабораторийн технологич Г.Ариун-Үйлс
- Шилдэг эмнэлгийн ажилтан – ЭСҮТ-ийн жолооч Ж.Ганзориг
- Орон нутгийн шилдэг эмгэг судлалын тасаг нэгжээр – Т.Баттүвшин эрхлэгчтэй Увс аймгийн эмгэг судлалын тасаг, Ц.Ихбаяр эрхлэгчтэй Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын тасаг тус тус шалгарлаа.
Мөн тус хурлаар Эрүүл мэндийн яамны шагнал, Монголын залуучуудын холбооны шагналаар шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсаддаа баяр хүргэлээ.
Эрүүл Мэндийн Яамны жуух бичгээр: Эс судлаач О.Цолмон шагнагдлаа.
Монголын Залуучуудын Холбооны шагналаар: “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгээр аж ахуйн нярав Ж_Оюун-Эрдэнэ, “Тэргүүний залуу” цол тэмдэгээр эмгэг судлалын туслах ажилтан З.Чинбаатар нар шагнагдлаа.
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олон болон Эмгэг судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч, ажиллагсаддаа
ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба