Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг нэмэгдүүлэх, бэлтгэх ажлын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв нь “Эд судлалын лабораторийн техникч” төрөлжсөн мэргэшлийн гурван сарын сургалтыг зохион байгуулдаг.
2022 оны төрөлжсөн мэргэшлийн намрын элсэлтээр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиалгаар – 1, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн захиалгаар – 1, хувиараа – 2 лабораторийн техникч суралцаж 2022.12.27-30ны өдрүүдэд төгсөлтийн шалгалт явагдаж байна. Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдэж байна.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба