Хөвсгөл аймагт ажиллалаа

A- A A+
Хөвсгөл аймагт ажиллалаа

ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, салбар зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр нар 2023 оны 01 дүгээр сарын 15-18 өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаа.

Тус өдрүүдэд МУ-ын эрүүл Мэндийн Сайдын А/550 дугаар тушаалын дагуу Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийн Газар, Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран эхийн эндэгдлийн тохиолдлуудад Эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал ба Эхийн эндэгдлийн магадлан хэлэлцэх зөвлөлийн хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.  

Хамтран ажилласан ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийн Газар, Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба