Эмгэг Судлалын Үндэсний Төвийн дэргэдэх эрдмийн зөвлөл шинэ гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 02-р сарын 09-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 2023 оны эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл, цаашдын чиг хандлага, эмгэг судлалын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хэрхэн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцлээ.
Түүнчлэн Монгол Улсад эмгэг судлалын алба үүсэж хөгжсөний түүхт 90-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний дотоод хурал, сургалт, олон улсын гуравдугаар хурал, сургалт семинарын тухай зөвлөлдөж, сэдвийн талаар нэгдсэн шийдвэр гаргав.
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Эрдмийн зөвлөлийн дарга: |
1. |
Б.Сувдаа, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Гистологийн тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор/ |
Эрдэмтэн нарийн бичгийн дарга: |
2. |
О.Энхээ, /Эмгэг судлалын үндэсний төвийн ахлах зэрэгтэй эмгэг судлаач эмч, АУ-ы доктор/ |
Гишүүд: |
3. |
Ш.Энхтуяа, /Монгол улсын хүний гавъяат эмч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач эмч, эмгэг судлалын профессор / |
|
4. |
Г.Навчаа, /Хавдрын эсрэг Нимбэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, хавдар судлалын зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор/ |
|
5. |
О.Сэргэлэн, /Монгол улсын хүний гавъяат эмч, ЭМЯ-ны мэс заслын салбар зөвлөлийн гишүүн, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, АШУ-ы доктор, профессор/ |
|
6. |
Э.Баярмаа, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн ЭСШЭ-ийн тэнхмийн эрхлэгч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ы доктор, профессор/ |
|
7. |
Д.Оюунчимэг, /Этүгэн их сургуулийн анагаахын био инженерчлэлийн тэнхмийн био статистик эпидемиологийн багш, АУ-ы доктор, профессор/ |
|
8. |
М.Цэрэнбат, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн ЭСШЭ-ийн тэнхмийн багш, АУ-ы доктор, дэд профессор/ |
|
9. |
Д.Агиймаа /МУ-ын хүүхдийн зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор, дэд профессор/ |
|
10. |
Ц.Үржиндэлгэр, /Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор/ |
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба