“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвээр нийт ажиллагсдын сургалт зохион байгууллаа

A- A A+
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвээр нийт ажиллагсдын сургалт зохион байгууллаа

Эмгэг Cудлалын Үндэсний Төвийн Чанарын албанаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр "ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" сэдвээр нийт ажиллагсадад зориулан танхимийн болон цахим сургалт зохион байгууллаа.

Тус хурлаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх цогц бодлого, Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын хамтын ажиллагаа (Global Patient Safety Collaborative)-н танилцуулга, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдол, тохиолдолын хариу арга хэмжээ, тохиолдолыг бүртгэн мэдээллэх зэрэг сэдвийн хүрээнд нийт ажиллагсдад танилцуулга хийгдлээ.

Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид оролцлоо.

 

Чанар аюулгүй байдлын алба

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба