Монгол Улсад Эмгэг судлалын алба үүсэж хөгжсөний түүхт 90н жилийн ойн хүрээнд эмгэг судлалын шинжилгээний ач холбогдол, эмнэлзүйн уялдаа холбоог дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг дэмжих, нийтэд сурталчлан таниулах зорилгоор “ЭМГЭГ СУДЛАЛ-ШИНЖЛЭХ УХААН БА АНАГААХ УХААНЫГ ХОЛБОГЧ ГҮҮР” уриан дор эрдэм шинжилгээний цахим бага хурал вебинар хэлбэрээр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдана.
Тус эрдэм шинжилгээний хурал, сургалт нь 1 кредитийн агуулгатай ба сургалтад бүртгүүлэх хүсэлтэй эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/ сайтаар нэвтрэн хүсэлтээ илгээн бүргүүлэх боломжтой.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСҮТ, ССЭШГХА-ны мэргэжилтэн Х.Батмөнх /80706621/ -тэй холбогдон авна уу.