“Эмнэлзүй эмгэг судлалбын онош түүний хэлбэржилт” сэдэвт сургалт зохион байгууллаа

A- A A+
“Эмнэлзүй эмгэг судлалбын онош түүний хэлбэржилт” сэдэвт сургалт зохион байгууллаа

Эмнэлгийн үйл ажиллагаа нь өвчин, хам шинж, эмгэг байдал, гэмтлийг хугацаа алдалгүй оношлоход чиглэгдэх бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвчтөний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чиглэгдсэн эмчийн үйл ажиллагааны хоёр тулгуур багана юм. Онош тавилт нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдөр тутам хийгдэж буй үйлдэл боловч сүүлийн жилүүдэд үндсэн оношны зөрүү ихсэх хандлагатай байна (Үндсэн оношны зөрөө: 2020-онд 9.9%, 2021-онд 13.5%). Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахын үндэс нь зөв онош тавих бөгөөд эмнэлзүйн эмч нарт оношны хэлбэржилт, онош тавилттай холбоотой хууль эрхзүйн мэдлэг олгох, оношны хэлбэржилт ба ӨОУА-10-ын дагуу кодлох талаар мэдлэг олгох зорилгоор Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эмнэлзүй эмгэг судлалбын онош түүний хэлбэржилт” сэдэвт сургалт 2023 оны 03 дугаар сарын 09-22 өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Хан-Уул, Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайран, Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар мөн НЭМГ-ийн харьяа байгууллагууд. Үүнд:

  • Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Хан-Уул Нэгдсэн Эмнэлэг
  • Сонгинохайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Сонгинохайрхан Нэгдсэн Эмнэлэг
  • Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Сүхбаатар Нэгдсэн Эмнэлэг
  • Баянзүрх Дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Баянзүрх Эмнэлэг
  • Энэрэл Эмнэлэг
  • Адиктологийн төв
  • Багануур дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Багахангай дүүргийн Эрүүл Мэндийн Төв
  • Налаөйх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн нийт 400 гаруй эмч эмнэлгийн ажилчид хамрагдлаа.

 

Хамтран ажилласан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд

ЭСҮТ-ийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанд талархал илрэхийлье.

 

ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА