Монгол Улсад Эмгэг судлалын алба үүсэж хөгжсөний түүхт 90н жилийн ойн хүрээнд эмгэг судлалын шинжилгээний ач холбогдол, эмнэлзүйн уялдаа холбоог дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг дэмжих, нийтэд сурталчлан таниулах зорилгоор “ЭМГЭГ СУДЛАЛ-ШИНЖЛЭХ УХААН БА АНАГААХ УХААНЫГ ХОЛБОГЧ ГҮҮР” уриан дор эрдэм шинжилгээний цахим бага хурал вебинар хэлбэрээр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уг хурал нь эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач нарыг хамруулсан бөгөөд тус хурлаар эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг хэлэлцүүлэн шалгарууллаа. Үүнд:
Судалгааны өгүүлэлийн ТЭРГҮҮН байрт: ЭСҮТ, АУ-ы магистр, анатомийн эмгэг судлаач эмч, Судлаач Г.Ганхүү нарын “Ураг орчмын шингэнээр үүссэн эмболийн эмгэг судлалын оношилгооны асуудалд” сэдэвт бүтээл
Судалгааны өгүүлэлийн ДЭД байрт: АШУҮИС, АУ-ы магистрант, Судлаач Х.Бадамсүрэн нарын “Хулганын үр хөврөлийн үед өнчин тархины өмнөд хэлтэрийн үүдэл эсийн ялгаран хөгжлийг маркер, дархан туяарах аргаар ирүүлсэн дүн” сэдэвт бүтээл
Эмнэлзүйн ховор тохиолдол ТЭРГҮҮН байрт: ЭСҮТ, АУ-ы доктор, анатомийн эмгэг судлаач эмч, Судлаач О.Энхээ нарын “Уушгины тулайн ховор тохиолдол” сэдэвт бүтээл
тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эрдмийн хуралд амжилттай оролцсон нийт судлаач эмч нартаа амжилт хүсэн цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд "МОНГОЛЫН ЭМГЭГ СУДЛАЛ СЭТГҮҮЛ"-ийн тусгай дугаарт хэвлэгдэн нийтлэгдэнэ.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба