Эмгэг судлалын үндэсний төв нь Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болох “Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал”-ын тус бүр 6 сарын хөтөлбөр, Лабораторийн техникч нарын “Эд судлалын техникч”-ийн 3 сарын төрөлжсөн сургалт болон “Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал”-ын 1 сарын мэргэшил дээшлүүлэх сургалтад элсэлт авч эхэллээ.
Төрөлжсөн мэргэшлийн сургалт:
Бүртгэх хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 30 – 2023 оны 04 дүгээр сарын 05-ны хооронд
Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна.
Сургалт эхлэх хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс
Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгч их эмч, эм зүйчэд тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад суралцсан байх;
- Тухайн мэргэшлийн чиглэлээр 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх;
- Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;
Мэргэшил дээшлүүлэх сургалт:
Бүртгэх хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 10-16-ны хооронд
Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна.
Сургалт эхлэх хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс
Мэргэшил дээшлүүлэх сургалтад элсэгч их эмч, эм зүйчэд тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх /мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна/
ЖИЧ: Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “суралцах сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ (Давхар бүртгүүлэх, бүртгэлээ цуцлахыг програмаар хязгаарласан тул сонголтоо зөв хийж ГАНЦ УДАА бүртгүүлэх хүсэлт илгээхийг АНХААРНА УУ). Миний мэдээлэл хэсгийн Ерөнхий мэдээлэл, Мэргэжил, Ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Дутуу бүртгэлтэй бол зар харагдахгүй бөгөөд хүсэлт илгээх боломжгүй/.
№ |
Төрөлжсөн мэргэшлийн чиглэл |
Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/ мэргэшил |
Хугацаа |
Багц цаг |
СЭБ |
1 |
Эсийн эмгэг судлал |
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч |
6 сар |
24 |
ЭСҮТ |
2 |
Хүүхдийн эмгэг судлал |
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч |
6 сар |
24 |
ЭСҮТ |
3 |
Эд судлалын техникч |
Лабораторийн техникч/Лаборант |
3 сар |
12 |
ЭСҮТ |
МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ |
|||||
1 |
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал |
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч |
1 сар |
2 |
ЭСҮТ |
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба