Эмгэг судлал ба лабораторийн анагаах ухаан эрдэм шинжилгээний хурал

A- A A+
Эмгэг судлал ба лабораторийн анагаах ухаан эрдэм шинжилгээний хурал

Монгол Улсад Эмгэг судлалын алба үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН АНАГААХ УХААН” уриан дор эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 05 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Хурлаар био-анагаахын мэргэжилтэн, лабораторийн технологич, техникч, судлаач, эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, эмнэлзүйн тохиолдлуудыг хэлэлцүүлж, бусдадаа туршлагаа хуваалцах өргөн боломжтой.

 

Бүтээлээ 2023 оны 04 дүгээр сарын 28-ны дотор sseshgkha@pathology-center.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Тус эрдэм шинжилгээний хурал нь 1 кредитын агуулгатай ба бүртгүүлэх хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/ сайтаар нэвтрэн хүсэлтээ илгээн бүргүүлэх боломжтой.

 

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСҮТ, ССЭШГХА-ны мэргэжилтэн Х.Батмөнх /80706621/ -тэй холбогдон авна уу.

 

Та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, хамтран ажиллаж эмгэг судлалын салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна