Дархан-Уул аймагт сургалт, мэргэжил сурталчилах өдөрлөг амжилттай өндөрлөлөө

A- A A+
Дархан-Уул аймагт сургалт, мэргэжил сурталчилах өдөрлөг амжилттай өндөрлөлөө

Эмгэг Судлалын Үндэсний Төв аймаг, дүүрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд 2023 оны 4 сарын 11 өдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газарт тус аймгийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, хавдар бүртгэгч нарт “Умайн хүзүүний эсийн шинжилгээ авах чадамжийг сайжруулах” давтан сургалтыг Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, АУ-ны магистр, эмгэг судлаач эмч Б.Ганзориг, аймгийн нэгдсэн эмнэлэгт “Онош”-ийн талаар давтан сургалтыг Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Л.Басхүү нар хийлээ.

Мөн АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааын сургуулийн лаборантын техникчийн ангийн төгсөх курсын оюутнуудад Эмгэг судлалын лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням “Мэргэжил сурталчилах” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.