Улсын хэмжээний нийт эрүүл мэндийн байгууллагат ажиллаж буй эд судлалын лабораторийн техникч, технологич нарыг чадавхжуулах хүрээнд “Эмгэг судлал ба лабораторын анагаах ухаан” уриан доор эрдэм шинжилгээний бага хурал болон лабораторын ажлын байрны багц цагийн давтан сургалтад эмгэг судлалын үндэсний төвөөс 11 лабораторын техникч, технологич танхимын хичээлийг зохион байгуулж, мөн эрдэм шинжилгээний хурлыг нийт 7 илтгэгч нарын 6 сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү багц цагийн сургалт болон эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд нийт 40 гаруй мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар хамрагдаж, орчин цагийн өндөр хөгжилтэй орны лабораторид хэрэглэж буй иммуногистохимийн, молекул биологийн шинжилгээ болон лабораторын шинэ дэвшилтэт технологийг монгол улсад хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй үр дүнгийн судалгаа, болон туршлагийн талаарх мэдээ мэдээллийг солилцлоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 7 илтгэгчийн 6 сэдэв хэлэлцүүлэгдсэнээс:
- Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторын техникч С.Анхтуяа “Шингэний эс судаллын шинжилгээнд эсийн блокын аргыг ашигласан үр дүн” сэдвээр “Тэргүүн байр”-д
- Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторын техникч Я.Золзаяа “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эрт илрүүлгээр оношлогдсон дурангийн эдийн шинжилгээний үр дүн” сэдвээр “Дэд байр”-т тус тус шалгаран шагнал хүртлээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын хэсгээс:
Лабораторын ажлын байрны давтан сургалтын хувьд доорх хуваарийн дагуу явагдлаа:
Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эд судлалын лабораторийн техникч нар идэвхтэй хамрагдсан ба Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон сургалтад хүрэлцэн ирж оролцсон нь туйлын талархууштай явдал байлаа. Бидний дараагийн олон улсын сургалт 6 сарын 21, 22-нд зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба