“ЭМГЭГ СУДЛАЛ 90 ЖИЛ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛ 90 ЖИЛ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсад Эмгэг судлалын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ЭСҮТ-өөс “эмгэг судлал 90 жил шинжлэх ухаан, технологийн ололт” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын 4 дахь удаагийн хурлыг амжилттай зохион байгуулан ажиллаа. Тус хуралд Эмгэг судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон 21 аймгийн Анатомийн эмгэг судлаач эмч нараас гадна БНСУ,ОХУ, ЯПОН улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт 80 гаруй эрдэмтэн судлаач, эмч эмнэлгийн мэргэжилтэн нар оролцсон ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Кауфберен-Равенсбургийн эмгэг судлалын хүрээлэнгийн АУ-ны доктор, профессор Йоахим Альфер өөрийн биеээр оролцсон болно

 

 

Хурлаар “ТМТ-ны хавдарын ДЭМБ-ын 2021 оны 5 дугаар шинэ ангилал”, “Хүний эндометр- нөхөн үржихүйн дархлааны эрхтэн”, “Бамбай булчирхайн эмгэг судлалын шинжилгээнд иммуногистохимийн хэрэглээ”, “Эдийн зураглалын шинж технологи (IMS, RAMAN, SHG), Гурвалсан тестэнд сөрөг хөхний булчирхайн хорт хавдрын бичил орчин”, “Ураг орчмын шингэнээр үүссэн эмболийн эмгэг судлалын оношилгооны асуудалд”, “Уушгины тулайн ховор тохиолдол”, “Телепатологийн хэрэглээ ба ач холбогдол: монголын туршлагыг хуваалцах нь”,”Монголын эмгэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажлын түүхэн замналаас” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж амжилттай зохион байгуулан ажиллаа.

 

 

Уг хурлын зорилго нь судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоо, дэвшилтэт арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа олон талын дүн шинжилгээ хийж тулгамдсан асуудал, ололт амжилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлагаа солилцоход хурлын үйл ажиллагаа чиглэгдсэн.