Япон улсын жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагийн төлөөлөгч, хирошимагийн их сургуулийн профессор Koki Inai эмгэг судлалын үндэсний төвд айлчиллаа

A- A A+
Япон улсын жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагийн төлөөлөгч, хирошимагийн их сургуулийн профессор Koki Inai эмгэг судлалын үндэсний төвд айлчиллаа

Эмгэг Судлалын Үндэсний Төвд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-ийн төлөөлөгч, Хирошимагийн их сургуулийн профессор Koki Inai айлчилж, тус төвийн захирал Г.Уянга-тай Монголын эмгэг судлалын салбарын хөгжил, боловсон хүчнийг бэлтгэх, ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагийн буцалтгүй тусламжийн хүрээнд ЭСҮТ-д хэрэгжсэн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд алсын зайн цахим оношилгооны системийг нэвтрүүлэн чадавхижуулах төслийн хэрэгжилт болон цаашдын хамтран ажиллах боломжуудын  талаар харилцан санал солилцлоо. Тус төслөөр нийлүүлэгдсэн алсын зайн цахим оношилгооны системийг ашиглан нийт 240 гаруй амьд ахуйн эд судлалын шинжилгээний тохиолдолын оношийн зөвлөгөөг гадны эмч мэргэжилтэнүүдээс 72 цаг хүрэхгүй хугацаанд авч эмгэг судлалын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Профессор Koki Inai уулзалтын үеэр Эмгэг Судлалын  алба үүсч,хөгжсөний түүхт 90 жилийн ойд тусгайлан баяр хүргэж, цаашид Япон-Монголын хамтын ажиллагааны хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба