Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг нэмэгдүүлэх, бэлтгэх ажлын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвд “Эд судлалын лабораторийн техникч” төрөлжсөн мэргэшлийн гурван сарын сургалтыг зохион байгуулдсан.
2023 оны төрөлжсөн мэргэшлийн хаврын элсэлтээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиалгаар 1, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захиалгаар 1, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиалгаар 1, ЭСҮТ-ээс 1, Цэргийн Төв Эмнэлгээс 1 лабораторийн техникч суралцаж, 2023.07.05-06ны өдрүүдэд онол, дадлагын төгсөлтийн шалгалт амжилттай явагдаж, шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдлээ.
Сургалтыг тус төвийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч, АУ-ны магистр Г.Саруул, тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г.Алтаншагай, тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г.Энхсайхан, тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г.Анхтуяа болон Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба нар хамтран удирдан зохион байгууллаа. Нийт төгсөгчиддөө баяр хүргэж, эрдмийн их замд нь амжилт хүсэн ерөөе.
СУРГАЛТ,СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА