Эмгэг судлалын үндэсний төв нь “Эмнэлгийн ажилтны өдөр”-т зориулсан баярын хурлыг зохион байгуулж, төвийн захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Уянга нь ЭСҮТ болон эрүүл мэндийн салбарт гарч байгаа ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад баярын мэнд хүргэсэн юм.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн манаанд эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасанг гардууллаа.