Бүртгэх хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 08:30 цагаас 09 дүгээр сарын 14-ний 17:30 цаг хүртэл үргэлжилнэ
Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу.
Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Төрөлжсөн сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Миний мэдээлэлд ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр хариу хүргүүлнэ.
Сургалт эхлэх хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 02.
ЖИЧ: Мэргэжил дээшлүүлэх сургалтын зарыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн вэб хуудсанд байршуулна. Бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 19-29-ний хооронд явагдана. Та бүхэндээ амжилт хүсэе.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба