Эрүүл мэндийн салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай тул Эрүүл мэндийн сайдын А/464 дугаар “Боловсруулан батлуулах стандарт, эмнэл зүйн зааврын жагсаалт батлах тухай” тушаалаар эмгэг судлалын тусламж үйлчилгээний түгээмэл үйлдэл, эмнэл зүй эмгэг судлалын онош тавих, дүгнэлт бичих үйлдлийг улсын хэмжээнд нэгдсэн стандартаар хангах зорилгоор эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж буй стандартыг нэгтгэж, шинэчлэн Стандарт хэмжил зүйн газрын даргын С/31 дугаар “Үндэсний стандарт шинээр батлах, хүчингүйд тооцох тухай” тушаалаар “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартыг шинээр баталсан болно.
Батлагдсан стандартыг танилцуулах, эмнэл зүй, эмгэг судлалын онош тавилт дүгнэлт бичилтэд зөвлөмж өгөх зорилгоор Эрүүл Мэндийн Яамны харьяа Эмгэг Судлалын Үндэсний төвөөс “Эмгэг судлалын түгээмэл үйлдэл MNS 7015:2023” үндэсний стандартын танилцуулга, “Эмнэл зүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржүүлэлт” сургалтыг үндэсний хэмжээнд 20223 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн бүсчлэн зохион байгуулж байна.
Тус сургалтад ЭМЯ-ны харьяа Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн эмнэлгүүд болон аймаг нийслэлийн харьяа Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг ба эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба