Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны А/294 дугаар “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дахь хэсгийн 3.2.1. Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах; 3.2.2. Амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ хийх, эмнэл зүй эмгэг судлалын лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн эсийн шинжилгээний баталгаажилтыг хийх; 3.2.3 Тусламж үйлчилгээг сайжруулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний саналыг боловсруулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах заалтуудыг үндэслэн Эмгэг Судлалын Үндэсний төвөөс “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний дэмжлэгт үнэлгээ-2023”-ыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн бүсчлэн зохион байгуулж байна.
Тус дэмжлэгт үнэлгээнд аймаг, орон нутагт эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, сумын нэгдсэн эмнэлгүүд хамрагдах юм.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба
Чанарын алба