Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг зохион байгуулж байгаа тус хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна.
Дээрхи хөдөлгөөний хүрээнд “Эмгэг Судлалын үндэсний төв”-ийн хамт олон 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд хайлаас модны ногоон төглийг байгуулан ажиллаа.