Эмгэг судлалын үндэсний төвийн 2023 оны бүтэн жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал 2023.12.22-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч, ажилтнууд, албан хаагчид оролцож ЭСҮТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Г.Ганхүү 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Тус тайланд өнгөрсөн жилийн хууль эрх зүйн шинэчлэл, төвийн төсөв санхүүжилт, хүний нөөц, эмгэг судлалын тусламж, үйлчилгээ ба чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээний тайлан, эмгэг судлалын алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ, сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаанд гарсан өөрчлөлт, ололт амжилтыг танилцуулж ирэх 2024 оны зорилтуудаа дэвшүүллээ.
Тус тайлан хурлын үеэр Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд хамт олноо манлайлан ажилласан шилдэг ажилтнуудаа тодрууллаа.
Мөн тус төвийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга АУ-ы магистр, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Х.Удвал Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/789 дүгээр тушаалаар Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Санхүү, эдийн засгийн албаны Лабораторийн багаж хэрэгсэл, шил угаагч, халдваргүйжүүлэгч Д.Бадамсүрэнд таван ханатай иж бүрэн гэр олголоо.
Эмгэг судлалын албанд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа
шинэ жилийн баярыг мэнд хүргэж ажлын өндөр амжилт хүсье!