Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн санхүүжилтээр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү; Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Дэлгэрзаяа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Бээжингийн Их Сургуулийн Хавдрын Эмнэлэгт эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд тус эмнэлгийн эмгэг судлалын тасгийн бүтэц үйл ажиллагааг танилцуулан, туршлага солилцуулан эмч нарын мэргэжлийн ур чадвар дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Бээжингийн Их Сургуулийн Хавдрын эмнэлэгт талархал илэрхийлье.
2024 оны 01 дүгээр сарын 11
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба