ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

       2023 оны IV-р улиралд  Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс зохион байгуулагддаг “Эмгэг судлалын туслах ажилтан”-ы мэргэжил олгох 45 хоногийн хугацаатай сургалтад Дорноговь аймаг Замын-Үүд Сумын Нэгдсэн Эмнэлгийн захиалгаар З.Улаанаа, Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн захиалгаар Б.Өнөрцэцэг, хувийн зардлаар О.Эрдэнэсүх, О.Баярцэцэг нар амжилттай суралцан төгсөж мэргэжлийн үнэмлэх гардуулан өглөө. Тус сургалтыг Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны эмгэг судлаач эмч Б.Энхчулуун, анатомийн эмгэг судлалын туслах ажилтан З.Чинбаатар нар удирдан явууллаа.

 

Төгсөгч нартаа ажлын амжилт хүсье!

Хамтран ажилласан Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албанд талархал илэрхийлье.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба