Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны А/294 дугаар “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дахь хэсгийн холбогдох заалтуудыг үндэслэн Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй лаборатори, тасаг, нэгжүүдэд дэмжлэгт үнэлгээ, чанарын гадаад хяналтыг жил бүр зохион байгуулдаг.
Тус үнэлгээ, хяналтыг 2023 онд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, эсийн эмгэг судлалын шинжилгээний чанар хангалт ба ЭМСайдын А/55 дугаар тушаалын хэрэгжилт дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр тайлан хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв-5, Аймгийн нэгдсэн эмнэлэг-16, Сумын Нэгдсэн Эмнэлэг-1 ба бусад эрүүл мэндийн байгууллагын холбогдох ажилтнууд нийт 36 цэгээс холболт хийгдэн нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Үнэлгээний тайланд үндэслэн 2023 оны Орон нутгийн шилдэг эмгэг судлалын лабораториудыг шалгаруулан өргөмжлөл гардууллаа. Үүнд:
Хамтран ажилласан аймаг, орон нутгийн эмгэг судлалын лаборатори, тасаг ба нэгжүүдэд талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба
Чанарын алба