“Эсийн судлалын шинжилгээний чанарын гадаад хяналт-2023” тайлан хурал зохион байгууллаа

A- A A+
“Эсийн судлалын шинжилгээний чанарын гадаад хяналт-2023” тайлан хурал зохион байгууллаа

Эмгэг Судлалын Үндэсний Төв Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Жагсаалт, журам батлах тухай ” А/216 дугаар тушаалын 2 дахь хэсгийн 2.2 Эрүүл мэндийн байгууллага бүр лабораторийн тусламж, үйлчилгээний чанарын гадаад хяналтыг үндэсний лавлагаа лабораториор хийлгэх; Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны А/294 дугаар “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дахь хэсгийн 3.2.1 Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах; 3.2.2 Амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ хийх, эмнэлзүй эмгэг судлалын лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн эсийн шинжилгээний баталгаажилтыг хийх; 3.2.3 Тусламж үйлчилгээг сайжруулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний саналыг боловсруулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах заалтуудыг үндэслэн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгүүдийн эс судлаач, эсийн эмгэг судлаач эмч нарын умайн хүзүүний эсийн шинжилгээний оношийн чанарын гадаад хяналтын тайлангийн хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус хуралд Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч АУ-ны магистр, ахлах зэргийн эмгэг судлаач эмч, Г.Ганхүү, эс  судлалын эрт илрүүлгийн албаны дарга АУ-ны магистр, эмгэг судлаач эмч Б.Ганзориг болон дүүргийн эмнэлгүүдийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар оролцлоо.

Эс судлалын шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нарын оношилгооны чадамж ХАНГАЛТТАЙ хамрагдсаныг батламжилж гэрчилгээ олгов.