2022 оны статистик мэдээгээр эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын 3-р байранд (9.7%) умайн хүзүүний хорт хавдар орж байна. 2023 онд Улсын хэмжээнд нийт 115212 умайн хүзүүний эс судлалын шинжилгээ ирснээс 1643 нь шаардлага хангахгүй умайн хүзүүний эс судлалын шинжилгээ байна.
2024 оны 02 сарын 16 өдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 25 өрхийн 44 эмч болон сувилагч нарт “Умайн хүзүүний эс судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг амжилттай зохион байгуулснаар умайн хүзүүний эс судлалын шинжилгээг зөв авах талаар эмч, сувилагч нарын мэдлэг сайжирч, умайн хүзүүний эс судлалын шинжилгээний чанар авалт дээшилнэ.