Эмгэг судлалын үндэсний төв нь Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болох “Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал”-ын тус бүр 6 сарын хөтөлбөр болон Лабораторийн техникч нарын төрөлжсөн мэргэшлийн чиглэл “Эд судлалын техникч”-ийн 3 сарын сургалтадаа элсэлт авч эхэллээ.
Бүртгэх хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 15.
Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу.
Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Төрөлжсөн сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Миний мэдээлэл хэсэгт ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр 2024 оны 03 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хариу хүргүүлнэ.
Сургалтад бүртгүүлэхдээ сургалтын "ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР" хэсгийг нягталж,
Сургалт эхлэх хугацаа: Эрүүл мэндийн сайдын 2024 оны оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Өвөлжилт, хаваржилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/83 дугаар тушаалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсны дараа эхлүүлэхээр заасан тул, эхлэх хугацааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсаар мэдэгдэнэ.
Тайлбар: Эрүүл мэндийн сайдын 2024 оны оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн болно. Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө цуцлагдвал төгсөлтийн дараах сургалтыг эхлүүлнэ.
Тавигдах шаардлага:
№
Чиглэл
Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/ мэргэшил
Хугацаа
Багц цаг
СЭБ
1
Эсийн эмгэг судлал
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар
24
ЭСҮТ
2
Хүүхдийн эмгэг судлал
3
Эд судлалын техникч
Лабораторийн техникч/Лаборант
3 сар
12
2024 оны 03 дугаар сарын 06
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба