“ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

A- A A+
“ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

SFCS ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд төвийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагааг сайжруулах, удирдлагын багийн гишүүдийг чадавхижуулах, эрсдэлийг удирдах чадамжийг бий болгох зорилгоор “Эрсдэлийн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалтыг 2024 оны 3 сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг профессор С.Давааням удирдан, үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бүртгэх, шинжлэх, үнэлэх талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдснаар удирдлагын багийн гишүүдийн эрсдэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх, эрсдэлийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явц сайжирч, ирээдүйд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа сайжрах юм.

 

Чанарын алба