“Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал”-ын 1 сарын мэргэшил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчдөд гэрчилгээ гардуулав. Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс-4, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-2, Хөвсгөл Аймгийн Нэгдсэн эмнэлэг-1, Увс Аймгийн Нэгдсэн эмнэлэг-1, Дорнод аймаг дахь БОЭТ-1, Дорноговь Аймгийн Нэгдсэн эмнэлэг-1, нийт-10 анатомийн эмгэг судлаач эмч нар сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг Эмгэг судлалыг мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Оюун-Эрдэнэ, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор, зөвлөх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Туул, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор, Ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч О.Энхээ нар удирдан явууллаа.
Төгсөгч нартаа ажлын амжилт хүсье!
2024 оны 03 дугаар сарын 18
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба