Эмгэг Судлалын Үндэсний төвөөс “Дэлхийн эмч нарын баяр”-ыг тохиолдуулан эмгэг судлаач эмч нар, резидент эмч нартаа зориулсан OMI seminar буюу Зальцбургийн семинар, гадаад сургалт, "Хамрын хавдрын болон хавдрын бус эмгэгүүд" сэдэвт лекц, мэдээллүүдийг хүргэх уулзалтыг 2024 оны 03-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус лекц мэдээллүүдийг насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч; АУ-ы доктор; ахлах зэргийн эмгэг судлаач эмч О.Энхээ удирдан явуулж, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба зохион байгуулалтаар хангаж ажиллаа.
Нийт анатомийн эмгэг судлаач эмч, резидент эмч нартаа олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе!
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба