Эмгэг Судлалын Үндэсний Төв нь удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Дэлхийн эмч нарын баяр”-ыг тохиолдуулан 2024 оны 03-р сарын 20-ны өдөр төвийн нийт алба, тасгийн эрхлэгч, менежер нарт “Төсөл бичихэд анхаарах зүйл” сэдэвт сургалтыг тус төвийн бодлого төлөвлөлтийн албаны хүний нөөцийн менежер, эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр Ц. Должинсүрэн удирдан, зохион байгууллаа.
Сургалтын агуулгаар төслийн бүтэц загвар, төслийг хэрхэн үндсэн зорилгын хүрээнд оновчтой зөв бичих; төслийн аргачлал, бичиг баримт; төслийн санхүүжүүлэгч олон улсын болон төрийн байгууллагуудын шаардлага, ямар замаар хэрхэн бичиг баримтын бүрдүүлэлт хийх; төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар цогц мэдээллийг хүргэлээ.
Байгууллагын удирдах ажилтны баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье!
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба