Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны А/294 дугаар ба 2023 оны А/447 дугаар тушаалын холбогдох заалтуудын дагуу нийслэл ба аймаг, орон нутгийн эмнэлгүүдийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй тасаг, нэгжид жил бүр дэмжлэгт үнэлгээ хийдэг.
2024 оны 04 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, АУ-ы магистр, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Х. Удвал, тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г. Алтаншагай, резидент эмч Б. Бат-Отгон, жолооч Д. Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний дэмжлэгт үнэлгээ-2023”-ыг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасагт амжилттай зохион байгууллаа. Тус дэмжлэгт үнэлгээний үеэр 2023 онд батлагдсан эмгэг судлалын тусламж, үйлчилгээтэй холбоотой шинэ стандарт ба журмын танилцуулга, оношны хэлбэржилтийн тухай сургалтыг зохион байгуулж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар ба Аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн сургалтанд хамрагдлаа.
Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье
Чанарын алба
2024.04.09