ХӨВСГӨЛ АЙМАГТ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН СУРГАЛТ, ДЭМЖЛЭГТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМАГТ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН СУРГАЛТ, ДЭМЖЛЭГТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

     Эмгэг Судлалын Үндэсний Төвийн баг 2024 оны 04 дүгээр сарын 5-6ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй  120 гаруй эмнэл зүйн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” үндэсний стандарт, Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны А/447 дугаар тушаалын танилцуулга, сургалт хийлээ.

       Сургалтын агуулгаар онош тавилттай холбоотой хууль эрхзүйн орчин, оношны хэлбэржилт ба оношийг өвчний олон улсын Х ангилалтаар кодлох талаар мэдлэг олгох талаар цогц мэдээллийг хүргэж, тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн тус сургалтын үеэр Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлэгт эмгэг судлалын тусламж, үйлчилгээг тогтмолжуулах дэмжлэгт үнэлгээг хийлээ.

Хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийн Газар,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлье!

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба