“ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2024” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2024” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс “Олон улсын сувилагч нарын өдөр”-т зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2024” онол практикийн бага хурал 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг аман илтгэлээр, хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

1-р байр: Х.Батмөнх, М.Түмэнжаргал, Г.Марал-Эрдэнэ нарын “Бичил бэлдмэлийн чанарын дотоод хяналтын биелэлтийг судлах нь”

2-р байр: И.Амаржаргал, Б.Оюун-Эрдэнэ, Ж.Нэргүй нарын “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг 3 жилээр харьцуулсан судалгаа”

3-р байр: М.Ганбат, М.Өсөхбаяр, Г.Ганхүү нарын “Эмгэг Судлалын Үндэсний Төвийн ажилтнуудын антропометрийн үзүүлэлт ба халдварт бус өвчний анхдагч эрсдэлийн судалгаа” сэдэвт бүтээлүүд шалгарсан байна.

Хурлын шүүгчээр АУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж, АУ-ны доктор, дэд профессор, Эмнэл зүйн эмгэг судлаач эмч С.Чимидцэрэн, АУ-ны доктор, дэд профессор, анатомийн эмгэг судлаач эмч Л.Саямаа нар ажиллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын хэсгээс:

“Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2024” онол-практиктийн бага хуралд амжилттай оролцож, илтгэл хэлэлцүүлсэн судлаач нартаа талархсанаа илэрхийлж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

2024 оны 05 дугаар сарын 15

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба