Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж эмгэг судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа.
Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг”-ээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасгийн лабораторийн техникч Хаянхарваагын Түмэн-Очир шагнагдлаа.
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасгийн лабораторийн техникч Ч.Одончимэг шагнагдлаа
ШАГНАЛ АВСАН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА ДАХИН БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!
2024 оны 05 дугаар сарын 15
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба