Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №856 тоот албан бичгийн дагуу “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын” сарын аян зохион байгуулахтай холбогдуулан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь” сэдвийн хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн чанарын албаны Б.Батгиймаа менежер 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 10 баримт” болон 09 дүгээр сарын 16-ны өдөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт” гэх тус тус сэдвээр нийт ажилчдад цахим сургалт зохион байгууллаа. ЭСҮТ нь Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 17 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус сургалтаар ЭМСайдын 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, үйчлүүлэгчийн аюулгүй байдлын 10 баримт болон 6 зорилт зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт ажилчдад сургалт, мэдээлэл өглөө.
Тус сургалтад ЭСҮТ-ийн нийт ажилчид идэвхтэй оролцлоо. Тус төв нь тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахдаа ЭМСайдын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Халдвартай материал оношилгооны сорьц биобэлдмэл тээвэрлэх журам батлах тухай А/410, А/165 дугаар тушаалыг мөрддөг.
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХААР СУРГАЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН ХАМТРАН АЖИЛЛАСАН НИЙТ АЖИЛЧДАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.