Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ өдрийг тохиолдуулан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сарын аяны хүрээнд тус төвийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чанар аюулгүй байдал, эрсдэлийн менежер Б.Батгиймаа нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Аюулгүй ажиллагаа - Аюулгүй ажлын байр” сэдвээр эмгэг судлалын лавлагаа лабораторийн ажилчдад дадлага сургуулилт зохион байгууллаа.
Уг сургалтаар ажлын байран дахь аюулгүй ажиллагааны талаар лавлагаа лабораторийн ажилчдад сургалт, мэдээлэл өгсөн ба сургалтын явцад лавлагаа лабораторийн ажилчид идэвхтэй оролцож, мэдлэгээ чадвараа улам дээшлүүлэв.
Тус төв нь тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахдаа Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Халдвартай материал оношилгооны сорьц биобэлдмэл тээвэрлэх журам” батлах тухай А/410, А/165 дугаар тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг юм.