“МЕД МОНГОЛ ХХК”-ААС ХАВДРЫН ОНОШИЛГООНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ ИММУНОХИСТОМИЙН 10 ЭСРЭГБИЕИЙН УРВАЛЖИЙГ БЭЛЭГЛЭВ

A- A A+
“МЕД МОНГОЛ ХХК”-ААС ХАВДРЫН  ОНОШИЛГООНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ ИММУНОХИСТОМИЙН 10 ЭСРЭГБИЕИЙН УРВАЛЖИЙГ БЭЛЭГЛЭВ

Тус төв нь хавдрын үе шат, цаашдын эмчилгээ, тавиланг тодорхойлох, ялган оношилгоонд хамгийн өргөнөөр ашиглагддаг иммуногистохимийн шинжилгээний эсрэгбиеийн нэр, төрлийг ихэсгэх зорилготойгоор ажилласаар ирсэн. 2021 оноос нийтдээ 50 гаруй эсрэгбиеийг ашиглаж байсан бол нэр төрлийг нэмж 2024 онд буюу одоогийн байдлаар нийт 61 эсрэгбиеийн тохирох шинэ протоколоор гүйцэтгэж байна.

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Мед монгол ХХК-ийн ахлах менежер Д.Цолмон байгууллагаа төлөөлөн Канад улсын GenomeMe Inc. үйлдвэрлэгчийн хавдрын оношилгооны тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 сая төгрөгийн үнэ бүхий иммунохистохимийн 10 эсрэгбиеийн урвалжийг бэлэглэв.

            Ингэснээр хорт хавдарын эсийн гарвалыг болон химийн бай эмчилгээнд тактикийг тодорхойлох өндөр ач холбогдолтой юм.

ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН  МЕД МОНГОЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.