Эмгэг судлалын үндэсний төвөөс Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 02-нд “Ахмадын баяр” зохион байгууллаа. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эмгэг судлалын салбарын хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулж, гавьяа зүтгэлээрээ үлгэр дуурайл болсон үе үеийн ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нар хүрэлцэн ирж, залуу хойч үедээ сургаал айлдаж, хүн амынхаа эрүүл энхийн манаанд зүтгэхдээ өөрийн биеэр туулсан туршлагаа хуваалцсан нэгэн сайхан өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Эрхэм хүндэт ахмадууддаа эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.