Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох Эмгэг судлалын үндэсний төвд ажиллалаа. Тус төвд ажиллах үеэр эмнэлгийн үйл ажиллагаан дахь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн нөхцөл байдал, оношилгооны шинэ дэвшилтэт арга, технологиудын нэвтрэлт, лавлагаа тусламж үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний стандартын хэрэгжилт зэргийг газар дээр нь үзэж танилцан, эмнэлгийн удирдлагын баг, эмч ажилтны төлөөлөлтэй уулзан харилцан ярилцлаа.
Цаашид Эрүүл мэндийн яамнаас барьж буй бодлого , эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхыг сайжруулах, байгууллага хоорондын үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагааг хөгжүүлж, телепатологи, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өглөө.