ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албанаас зохион байгуулсан эмгэг судлалын лавлагаа лабораторийн өдөрлөгийн арга хэмжээ 2024 ны 10-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгийн арга хэмжээнд АНЭ, улс болон хувийн эмнэлгүүдийн шинжилгээний сорьц тээвэрлэн авчирдаг эмнэлгийн ажилтан, сувилагч нар мөн тухайн эмнэлгийн чанарын менежерүүд нийлсэн нийт 32 хүн хамрагдсан.
Өдөрлөгийн үеэр “Халдвартай материал, оношилгооны сорьц биобэлдмэл тээвэрлэх” Эрүүл мэндийн сайд, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан A/410 тоот тушаал, “Амьд сорьцын эмгэг эд эс судлалын шинжилгээ хийх” Эрүүл мэндийн сайдын А/447 тоот тушаалыг танилцуулан журмын хэрэгжилтийг хангах зорилгоор амьд сорьцын шинжилгээг зөв тээвэрлэх, зөв савлах, зөв бэхжүүлэх аргын талаар үзүүлэх сургалт, танилцуулга, сурталчилгаа хийгдлээ.