ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГООНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ БАГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД СУРАЛЦАХААР БОЛЛОО

A- A A+
ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГООНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ БАГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД СУРАЛЦАХААР БОЛЛОО

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг, оношилгоог нэвтрүүлэх зорилгоор 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэсэн. Тус зорилгын хүрээнд манай улсад нэн шаардлагатай оношлох, эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчний “Молекул генетикийн оношилгооны шинэ техник, технологи нэвтрүүлэх” ажлын хүрээнд хавдрын эдэд хромосомын тоон болон бүтцийн хэвийн бус өөрчлөлт, генийн делеци болон амплификаци (олшрол)-ийг илрүүлэх, мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байран туяаралт эрлийзжүүлэг (FISH) шинжилгээг практикт нэвтрүүлж, ялган оношилгооны чанарыг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлэгт суралцах Эмгэг судлалын үндэсний төвийн Молекул генетикийн технологич, Анатомийн эмгэг судлаач эмч нарын бүрэлдэхүүнт 3 хүний багийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээн авч уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХААР БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХААР ЯВЖ БУЙ БАГ ХАМТ ОЛОНДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.