Жил бүр 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн Лхагва гараг бүр олон улсын эмгэг судлалын өдөр тохиодог билээ. ДЭМБ-ын Эмгэг судлалын лаборатори байгуулах тухай удирдамжид эмнэл зүйн оношлогоо эмчилгээний бүх шийдвэрийн 70% нь эмгэг судлалын онош дээр үндэслэсэн байдаг.
Монгол улсын эмгэг судлалын салбарт 180 орчим анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, эд судлалын лабораторийн техникч, технологич, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хүний нөөц ажиллаж байна. Эмгэг судлалын салбарын ажилтнууд төдийгүй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад энэхүү бахархалт өдрийн мэндийг дэвшүүлж байна.