Эмгэг судлалын үндэсний төвийн Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэл болох “Эсийн эмгэг судлал”-ын 6 сарын хөтөлбөрт Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс 1 эмч хамрагдлаа. Сургалтын агуулгыг бүрэн гүйцээсэн эмчийн төгсөлтийн онолын шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2024 оны 11-р сарын 01 өдөр, дадлагын шалгалтыг Эмгэг судлалын үндэсний төвөөс 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулж амжилттай өндөрлөлөө. Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдэв.
Эсийн эмгэг судлаач эмчдээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.